Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх компани сонгон шалгаруулах тендер

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА  
    1. “Номин Холдинг” ХХК нь Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх андеррайтерийн тусгай зөвшөөрөлтэй компаниудыг “TN01724 Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх компани сонгон шалгаруулах тендер” зөвлөх үйлчилгээний тендерийн материал ирүүлэхийг урьж байна.
     
    1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
      • Тусгай зөвшөөрөл
      • - Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх Андеррайтерийн тусгай зөвшөөрөл авсныг нотлох баримт - Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
      • Хүний нөөцийн чадавхи
      • - Удирдлагын багийн танилцуулга, мэргэжлийн диплом, сертификат, үнэмлэх хавсаргах
      • Ажил гүйцэтгэх график
      • - Үнэт цаас гаргахтай холбоотой хийгдэх ажлын төлөвлөгөөт хуваарь ирүүлэх.
      • Санхүүгийн чадавхи
      • -  Санхүүгийн татварт баталгаажсан тайлан, сүүлийн 2 жил.- 2 жилээс богино хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол ажилласан хугацааны тайлан.
      
    • Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
    • БУСАД МАТЕРИАЛУУД:/Эдгээр материалыг нэмж ирүүлснээр танай компанийн давуу талыг олж мэдэх, цаашлаад хамтран ажиллахад түлхэц болно/ 
    • Туршлага
    • - Андеррайтерийн чиглэлээр ажиллаж байсан ажлын жагсаалт.- Өмнөх захиалагчийн тодорхойлолт эсвэл гэрээ дүгнэсэн акт. /Тухайн зарлагдсан тендерт холбогдох материалыг багтаах/ 
    • Эх үүсвэр татах хүү болон үйлчилгээний үнийн санал
       Тендерийн материалыг  2021 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.   
    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг Санхүүгийн менежер Б.Номингоос лавлаж болно.       Утас: 89881277 И-Мэйл: nomin.bа[email protected]
    Бусад мэдээлэлийг тендер үйл ажиллагаа хариуцсан менежер М.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас: 89881938  И-Мэйл: [email protected]
     
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN01724
    Нийтэлсэн огноо 2021-12-06 02:17:30
    Эцсийн хугацаа 2021-12-20 04:00:00
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ
    Дэд ангилал Зөвлөх үйлчилгээ-судалгаа
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "0.0%"
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Номин Холдинг ХХК, түүний нэгдэлд хамаарах хуулийн этгээдүүд 2022 онд нээлттэй болон хаалттай зах зээл дээр 1-20 тэрбумын дүнтэй буцаан дуудах нөхцөлтэй Бонд нэг болон түүнээс дээш удаа гаргахад Андеррайтерийн болон бусад туслах үйлчилгээ үзүүлэх Үнэт Цаасны Компани тендерээр сонгон шалгаруулна.

    Тусгай шаардлагууд
      • Номин Холдинг ХХК, түүний нэгдэлд хамаарах хуулийн этгээдүүд 2022 онд нээлттэй болон хаалттай зах зээл дээр 1-20 тэрбумын дүнтэй буцаан дуудах нөхцөлтэй Бонд нэг болон түүнээс дээш удаа гаргахад Андеррайтерийн болон бусад туслах үйлчилгээ үзүүлэх Үнэт Цаасны Компани тендерээр сонгон шалгаруулна.
      • ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
        • Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх андеррайтерийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх
        • Тус үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн хүний нөөцтэй байх
         БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 
        1. Тусгай зөвшөөрөл
        - Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх Андеррайтерийн тусгай зөвшөөрөл авсныг нотлох баримт - Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
        1. Хүний нөөцийн чадавх
        - Удирдлагын багийн танилцуулга, мэргэжлийн диплом, сертификат, үнэмлэх хавсаргавал давуу тал болно
        1. Ажил гүйцэтгэх график
        - Үнэт цаас гаргахтай холбоотой хийгдэх ажлын төлөвлөгөөт хуваарь ирүүлэх.
        1. Санхүүгийн чадавх
        -  Санхүүгийн татварт баталгаажсан тайлан, сүүлийн 2 жил.- 2 жилээс богино хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол ажилласан хугацааны тайлан.
        1. Эх үүсвэр татах хүү болон үйлчилгээний үнийн санал
        - Биржийн бус зах зээлд гаргах бондын хэмжээ, хугацаа, хугацааны эцэст болон хугацаанаас өмнө буцаан дуудах нөхцөлтэй эсэх, бондын худалдан авагч тал андеррайтерийн үйл ажиллагаанаас өмнө тодорхой болсон болон худалдан авагч тодорхойгүй андеррайтерийн ажил эхлэх зэрэг ялгаатай нөхцөл байдалд мөрдөгдөх шимтгэлийн хувь болон тогтмол төлбөрийн дүн, боломжтой бол бондын хүүний түвшнийг агуулсан дэлгэрэнгүй нөхцөл ирүүлнэ үү.  
        1. Компанийн сул чөлөөт мөнгөн хөрөнгийг үр ашигтайгаар богино хугацаанд үнэт   цаас болон мөнгөн хөрөнгөд хөрвүүлэх боломж олгох танайхаас санал болгох нэмэлт бүтээгдэхүүн байгаа бол танилцуулга, нөхцөлийг ирүүлнэ үү.
        БУСАД МАТЕРИАЛУУД: /Эдгээр материалыг нэмж ирүүлснээр танай компанийн давуу талыг олж мэдэх, цаашлаад хамтран ажиллахад түлхэц болно/ 
        1. Туршлага
        - Андеррайтерийн чиглэлээр ажиллаж байсан ажлын жагсаалт.- Өмнөх захиалагчийн тодорхойлолт эсвэл гэрээ дүгнэсэн акт. /Тухайн зарлагдсан тендерт холбогдох материалыг багтаах/ 

  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Импорт, Экспорт, Дистрибьюшний Бизнесийн салбаруудад ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгох
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    02 Номин Трейдинг ХХК TN01955 2022-07-04 07:47:19 2022-08-05 04:00:00
    Төлөв: Хаасан
    Тээврийн хэрэгслийг зайнаас хянах үйлчилгээ нэвтрүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    02 Номин Трейдинг ХХК TN01841 2022-02-17 06:27:39 2022-03-11 04:00:00
    Төлөв: Хаасан
    Брокерийн үйлчилгээ үзүүлэх ҮЦКомпани сонгон шалгаруулах тендер
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01725 2021-12-06 02:08:12 2021-12-20 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин холдинг имиджийн судалгаа
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01723 2021-11-16 08:48:41 2021-11-30 04:00:00
    Төлөв: Хаасан
    Ажилтны эрүүл мэндийн үзлэг хийлгэх газар сонгон шалгаруулах тендер
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01698 2021-10-21 09:21:16 2021-11-11 04:00:00
    Төлөв: Хаасан