Ажилтны эрүүл мэндийн үзлэг хийлгэх газар сонгон шалгаруулах тендер

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь  TN01698 Ажилтны эрүүл мэндийн үзлэг хийлгэх газар сонгон шалгаруулах тендер тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг Соёлын  менежер  Б.Бат-Эрдэнээс  лавлаж болно.  Утас: 89885606 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938 И-мэйл [email protected]   
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN01698
    Нийтэлсэн огноо 2021-10-21 09:21:16
    Эцсийн хугацаа 2021-11-11 04:00:00
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ
    Дэд ангилал Зөвлөх үйлчилгээ-судалгаа
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "5.0%"
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    “НОМИН Холдинг” ХХК болон түүний нэгдэлд хамаарах охин компани, салбар нэгжийн нийт ажилтнуудыг “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээ”-нд нэгдсэн байдлаар хамруулж ажилтнуудын биеийн эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээг авах зорилготой тендер зарлан оролцогч байгууллагыг сонгон шалгаруулах юм.

    ЗОРИЛГО:“НОМИН Холдинг” ХХК-н нийт ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх багц, шинжилгээ үзлэгт хамруулж, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, баталгаатай шинжингээ үйлчилгээний газартай хамтран ажиллах, “Ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага хяналт үзлэгт хамруулах” журмыг хэрэгжүүлэх.

    ХАМРАХ ХҮРЭЭ:“НОМИН Холдинг” ХХК, түүний нэгдэлд хамаарах охин компани, салбар нэгжийн нийт ажилтнууд 4100 ажилтан байгаагаас 40-50% ажилтан хамрагдах боломжтой бөгөөд ажилтнууд өөрсдийн саналаар сан дураар хамрагдана. Барилга болон нарийн мэргэжилийн ажилтуун шинжилгээнд заавал хамрагдана. /Ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, хяналт, үзлэгт хамруулах журам-2020он/
    ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Эрсдэлийн удирдлагын газар /ХАБЭА/

    ХУГАЦАА: Тендер Хэрэгжүүлэх хугацаа: 2021.11.04- 2021.11.08

    Тусгай шаардлагууд
    • ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:
      1. “НОМИН Холдинг” ХХК болон түүний нэгдэлд хамаарах охин компани, салбар нэгжийн нийт ажилтнуудыг “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээ”-нд нэгдсэн байдлаар хамруулж ажилтнуудын биеийн эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээг авах зорилготой тендер зарлан оролцогч байгууллагыг сонгон шалгаруулна
      2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
      3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
      4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
      5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
      6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
       
      1. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
      2. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, тоног төхөөрөмжийн зардал, тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
      3. Уг ажлыг гүйцэтгэх хугацаа:2021.11.04- 2021.11.08байна. Захиалагчаас ирүүлэх ажлын үе шатны хуваарийн дагуу  гүйцэтгэнэ.
      4. Сүүлийн 2жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
      5. 4. Нийт гэрээний үнийн дүнгийн 5%-д ньНомин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
      -ЗОРИЛГО:“НОМИН Холдинг” ХХК-н нийт ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх багц, шинжилгээ үзлэгт хамруулж, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, баталгаатай шинжингээ үйлчилгээний газартай хамтран ажиллах, “Ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага хяналт үзлэгт хамруулах” журмыг хэрэгжүүлэх. 
    • -ХАМРАХ ХҮРЭЭ:“НОМИН Холдинг” ХХК, түүний нэгдэлд хамаарах охин компани, салбар нэгжийн нийт ажилтнууд 4100 ажилтан байгаагаас 40-50% ажилтан хамрагдах боломжтой бөгөөд ажилтнууд өөрсдийн саналаар сан дураар хамрагдана. Барилга болон нарийн мэргэжилийн ажилтуун шинжилгээнд заавал хамрагдана. /Ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, хяналт, үзлэгт хамруулах журам-2020он/ 
    • -Ижил төстэй тендерт оролцож байсан байх;
    • -Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого тендерийн дүнгээс өндөр байх ;
    • -Эрүүл мэндийн үзлэгийн тусгай зөвшөөрлүүдтэй байх;
    • Магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээтэй байх;
    • -Үнийн дүнд 5% бартер оролцуулах боломжтой байх;
    • - Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэх хийх багаж, баталгаат тоног төхөөрөмжөөр хангагдсан байх;
    • - Нарийн мэргэжлийн тэргүүлэх, ахлах, зөвлөх зэргийн эмч, мэргэжилтнүүдтэй байх
    • -Эмнэлгийн байгууллага нь олон үйлчлүүлэгчид /ажилтан/ зэрэг үйлчлэх боломжтой, өрөө, тасалгаа, мэргэжлийн лабораторитой байх,
    • -Ажилтан бүрийг ерөнхий эмчийн үзлэгт оруулж дүгнэлт гаргах боломжтой байх;
    • -Ажилтны лабораторийн шинжилгээ,онош зэргийг үнэн зөв гаргах, гаргасан гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой байх;
      • Тендерийн ажлын даалгавар хавсралтаас үзнэ үү.
      • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
      • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
      1. Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)-хавсралт ТББ үзэх
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Импорт, Экспорт, Дистрибьюшний Бизнесийн салбаруудад ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгох
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    02 Номин Трейдинг ХХК TN01955 2022-07-04 07:47:19 2022-08-05 04:00:00
    Төлөв: Хаасан
    Тээврийн хэрэгслийг зайнаас хянах үйлчилгээ нэвтрүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    02 Номин Трейдинг ХХК TN01841 2022-02-17 06:27:39 2022-03-11 04:00:00
    Төлөв: Хаасан
    Брокерийн үйлчилгээ үзүүлэх ҮЦКомпани сонгон шалгаруулах тендер
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01725 2021-12-06 02:08:12 2021-12-20 04:00:00
    Төлөв: Хаасан
    Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх компани сонгон шалгаруулах тендер
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01724 2021-12-06 02:17:30 2021-12-20 04:00:00
    Төлөв: Хаасан
    Номин холдинг имиджийн судалгаа
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01723 2021-11-16 08:48:41 2021-11-30 04:00:00
    Төлөв: Хаасан