Серверийн өрөөний хөргөлтийн систем шинэчлэх ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN01115 Серверийн өрөөний хөргөлтийн систем шинэчлэх ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг МТ  инженер Идэрмөнхөөс лавлаж болно.  Утас: 89113993
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 89881938   
    И-мэйл esunerdene.m@nomin.net 
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN01115
    Нийтэлсэн огноо 2019-09-26 07:54:37
    Эцсийн хугацаа 2019-10-23 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал Компьютер тоног төхөөрөмж
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Tier III/IV түвшиний серверийн өрөөнд ашиглах зориулалтын CRAC (Computer Room Air Conditioning) төхөөрөмжийг 24/7 тасралтгүй ажиллагаатай серверийн өрөөнд зохих стандартын дагуу суурилуулж хүлээлгэж өгнө. Schneider electric SUAC601A, SUAC0351 маркын төхөөрөмжүүдтэй дүйцэхүйц эсвэл илүү үзүүлэлттэй байна. 

    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ.Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх

    - Tier III/IV түвшиний серверийн өрөөнд ашиглах зориулалтын CRAC (Computer Room Air Conditioning) төхөөрөмжийг 24/7 тасралтгүй ажиллагаатай серверийн өрөөнд зохих стандартын дагуу суурилуулж хүлээлгэж өгнө. - Schneider electric SUAC601A, SUAC0351 маркын төхөөрөмжүүдтэй дүйцэхүйц эсвэл илүү үзүүлэлттэй байна. 

    1. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    2. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    4. Гүйцэтгэлийн хугацаа: 1. Төхөөрөмжийн гадаад захиалга14хоног.
    5. Угсралт, нийлүүлэлт 3 хоног
    6. Хэвийн ажиллагаа хангах, тестлэх7  хоног
    7. 7. Серверийн өрөөний агааржуулалт угсарч байсан туршлагатай байх.
    8. 1 Агааржуулалт хөргөлтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх.
    9. 1 Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    10. 13. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    11. 14. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    • - ХАБЭА-н шаардлага, дүрэм журмыг биелүүлж ажиллана.
    • - Цахилгаан тэжээлийн холболтыг норм стандартын дагуу хийнэ.
    • - Хуучин Эйр кондишныг буулгаж авч хүлээлгэж өгнө.
    • - Маш нууц, эмзэг мэдээлэл агуулагддаг серверийн өрөөнд ажил гүйцэтгэх тул нууцын гэрээ байгуулна.
    • - Номин Холдинг ХХК-ийн МТС-ын СУА-ны хариуцсан ажилтаны зүй ёсны шаардлагыг биелүүлж ажиллана.
    • - Системийн хэрэглэгчийн гарын авлага, цаашдын засвар үйлчилгээний гарын авлагыг хүлээлгэж өгнө

     3.Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.

  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    УИД 3-6 давхарын гэрэлтүүлэг болон агааржуулалтын удирдлагын самбаруудын цахилгааны тэжээлийн кабелиуд нийлүүлэх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01303 2020-10-05 03:40:09 2020-10-08 04:00:00
    Төлөв: Хаасан
    УИД 4-5 давхарын цахилгаан барааны тасгуудын тавилга нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01302 2020-10-05 03:19:52 2020-10-08 04:00:00
    Төлөв: Хаасан
    УИД 1-6 давхарын тавилга нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01301 2020-10-05 07:30:11 2020-10-08 04:00:00
    Төлөв: Хаасан
    2020 оны өвлийн хувцасны нэгтгэл захиалга
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд ХХК TN01285 2020-08-20 12:09:16 2020-09-01 04:00:00
    Төлөв: Хаасан
    Усны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд ХХК TN01249 2020-05-22 02:26:22 2020-06-12 10:00:00
    Төлөв: Хаасан
    Хулдаасны хэвлэгч болон дотор хэвлэгч машин худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд ХХК TN01243 2020-05-18 06:21:02 2020-06-02 04:00:00
    Төлөв: Хаасан