Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил

Баримт бичиг хүлээн авч байна
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN01068 Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг менежер Х.Амартүвшингээс  лавлаж болно.  Утас: 88887037 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно.    Утас 89881938  
    И-мэйл esunerdene.m@nomin.net   
  • Захиалагч Номин ойл ХХК
    Дугаар TN01068
    Нийтэлсэн огноо 2019-08-12 11:24:15
    Эцсийн хугацаа 2019-08-26 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил
    Баталгаат хугацаатай эсэх "36" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "5" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй
    Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил /иж бүрэн блочны ШТС/
    Хуанлийн 45 хоногт багтаан барьж дуусгах
    Тусгай шаардлагууд
    1. 1.Анхааруулга:
      1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
      2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
      3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
      4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
      5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
      6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
       
      • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
      1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
      Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил /иж бүрэн блочны ШТС/
      1. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 36 сараас доошгүй байна.
      2. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
      3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
      Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
      1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 45 хоног байна. Ажлын график цахим системд хавсаргах
      2. Газрын тосны барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, үндсэн ажилтнаар баг бүрэлдэхүүнийг 80%-аас багагүй бүрдүүлсэн байх.
      3. Тухайн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, /дор хаяж иж бүрэн
      10 ШТС /агуулахын босоо сав тооцно./ ашиглалтанд амжилттай хүлээлгэн өгсөн байх/Барилга угсралт /2.1.3/, /2.2.2/Нефтийн агуулах, шатахуун түгээх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт /2.2.5/Хийн хангамжийн байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт /2.2.6/ тусгай зөвшөөрүүдтэй байх
      1. Барилга угсралтын явцад технологийн шийдэл гаргаж зардлыг хэмнэх, үйл ажиллагааны доголдлоос урьдчилан сэргийлэх боломж үүсгэх нь давуу тал болох
      2. Мэргэжлийн байгууллагаар хийгдэж батлагдсан зургийн дагуу технологийн угсралтыг хийж гүйцэтгэх
      3. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
      4. Хөдөлмөр аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын хувцасаар ажилчдыг хангаж, багаж хэрэгслийн иж бүрэн байдалыг хангаж ажиллана.
      5. Тендерийн ажлын зураг болон даалгавартай холбоотой нэмэлт мэдээллийг менежер Х.Амартүвшингээс авч шаардлагатай бол On-site уулзалт хийж болно
       14.Тендерийн ажлын даалгавар ба нэмэлт зургуудыг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    CADILLAC AUTO SHOW ROOM- ийн заслын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01071 2019-08-14 10:41:17 2019-08-15 01:00:00
    Төлөв: Хаасан
    Багануур гадна фасадны засал, өргөтгөлийн ажил шинэ
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00987 2019-05-31 08:34:19 2019-06-06 04:00:00
    Төлөв: Хаасан
    Багануур гадна фасадны засал, өргөтгөлийн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00971 2019-05-14 02:31:18 2019-05-24 01:00:00
    Төлөв: Хаасан
    Зунжин номин супермаркетын халаалт, агаар сэлгэлтийн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00961 2019-05-07 03:29:17 2019-05-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    Зунжин дотор заслын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00959 2019-05-07 07:11:26 2019-05-15 04:00:00
    Төлөв: Хаасан
    Өвөрхангай бөөний төвийн Барилга угсралтын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00860 2018-12-14 02:46:12 2019-01-18 04:00:00
    Төлөв: Хаасан