TN00898 Номин дизайны 2019-2020 оны хэрэгцээнд түүвэр материал нийлүүлэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN00898 Номин дизайны 2019-2020 оны хэрэгцээнд түүвэр материал нийлүүлэх” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  

    Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   Хангамжийн ахлах менежер Болортунгалагаас лавлаж болно.    Утас: 89881810  

    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 89881938, 99042898  
    И-мэйл esunerdene.m@nomin.net  
  • Захиалагч Номин Тав Трейд ХХК
    Дугаар TN00898
    Нийтэлсэн огноо 2019-02-26 02:34:16
    Эцсийн хугацаа 2019-03-12 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал Хэвлэлийн бараа материал
    Баталгаат хугацаатай эсэх "6" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "1" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Номин Дизайн салбарын бараа материалыг худалдан авах. чанартай нийлүүлэгч сонгон шалгаруулах 

    Тусгай шаардлагууд

    .Анхааруулга:

    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан дизайны бараа материалуудыг  хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    7. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    8. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.

    Багц №1: Гадна хаягжилтанд шаардагдах материал Багц №2: Өргөн форматын хэвлэлийн материал Багц №3: Түргэн хэвлэлийн материал Үнийн саналд Бараа материалын зардал, тээврийн зардал, НӨАТ, гааль орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх шаардлагатай.

    1. Тендерт оролцогч эдгээр багцуудад хамтад нь болон аль нэг багцад дангаар нь үнийн санал өгч болно.
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    3. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.

    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш  жилийн хугацаанд  ажлын даалгаварт заасан тоо ширхэгийн дагуу чанарын шаардлага хангасан бараа материалуудыг дээрх хугацаанд Захиалагчаас гаргасан хувиарын дагуу нийлүүлнэ.
    2. Ажлын даалгаварт Бараа тус бүр дээр тависан өнгө дүрс, хэмжээ, тоо ширхэгээр тухай бүрт нийлүүлэх, технологийн шинэчлэлтэй барааг тухай бүрд шинэчлэх, тавигдсан шаардлагыг чандлан сахих шаардлагатай
    3. Ижил төрлийн бараа материал нийлүүлж байсан туршлагатай  байх
    4. Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
    5. 10. Номин ХХК-н чанар,стандартад нийцсэн байх
    6. Нийлүүлэгдэх бараа чанар, стандартын  шаардлага хангаагүйгээс үүссэн хохирлыг бүрэн хариуцах
    • Сүүлийн 2жилд /2017, 2018 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл

     Санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2жилийн/ 2017, 2018 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/

     Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.

    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Нэг жилийн цэвэрлэгээний бодис нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд ХХК TN01086 2019-09-09 07:30:56 2019-09-23 04:00:00
    Төлөв: Нээлттэй
    Нэг жилийн цэвэрлэгээний материал нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд ХХК TN01085 2019-09-09 08:29:22 2019-09-23 04:00:00
    Төлөв: Нээлттэй
    Увс Агуулах худалдааны гадна хаалганууд
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01067 2019-08-21 00:59:08 2019-08-27 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хүнсний Үйлдвэрлэлийн салбарт махны цехийн тоног төхөөрөмж нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01055 2019-08-26 02:09:32 2019-09-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    Увс аймаг фасадны материал
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01017 2019-06-20 03:09:45 2019-06-24 04:00:00
    Төлөв: Хаасан