Хөдөө орон нутгийн салбарууд уруу ачаа тээвэрлэх тээвэрлэгчийг сонгон шалгаруулах

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN00884 Хөдөө орон нутгийн салбарууд уруу ачаа тээвэрлэх тээвэрлэгчийг сонгон шалгаруулах” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно. 

     Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   түгээлтийн албаны менежер Ц.Доржлхагваас  лавлаж болно.
    Утас: 89880897, 89882268 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 89881938, 99042898
    И-мэйл esunerdene.m@nomin.net   
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN00884
    Нийтэлсэн огноо 2019-01-17 08:05:10
    Эцсийн хугацаа 2019-02-01 04:00:00
    Тендерийн ангилал Үйлчилгээ
    Дэд ангилал Тээврийн үйлчилгээ
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Дэлгэрэнгүйг ажлын даалгавараас үзэх

    Тусгай шаардлагууд
    • Тээврийн зардалд шатахууны зардал, НӨАТ, ХХОАТ /хувь хүн/, сэлбэг хэрэгслийн зардал зэрэг бусад зардлуудыг тооцсон байх
    • Баталгаат хугацаа 1 жил түүнээс дээш байна.
    • Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    • Тендерийн чадавхийн баримт бичгийг 2018 оны байдлаар бэлтгэж ирүүлнэ.
    • Тээвэрлэгч аж ахуйн нэгж, хувь хүн нь хавсралтанд заагдсан орон нутгуудад тээвэр хийж байсан туршлагатай байх
    • Стандартчилал хэмжил зүйн төвөөс баталсан “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаадлага”-ыг хангасан байх
    • Тухайн аж ахуйн нэгж, хувь хүний жолооч нар нь  хавсралтанд заагдсандаац бүхий машиныг барих эрх бүхий жолооны ангилалтай байх
    • Тухайн аж  ахуйн нэгж, хувь хүний тээврийн хэрэгсэл нь жолоочийн хариуцлагын болон ачаа тээврийн даатгалаар даатгуулсан байх
    • Аливаа эрсдэлийг хариуцах санхүүгийн бүрэн чадамжтай байх
    • Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
     Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    • Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    • Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзнэ.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Сүхбаатар дүүргийн 11-р хороо Алтайн 28-р гудамжинд байрлалтай 5491 м2 талбайг тээврийн хэрэгслийг түр саатуулах /хашаа/ талбайн зориулалттайгаар түрээслэх түрээслэгч сонгон шалгаруулах ажлын тендер
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00407 2017-09-14 11:22:03 2017-09-22 06:00:00
    Төлөв: Хаасан