Билэг дэлгүүрийн хөргөлтийн агрегат нийлүүлэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN00878 Билэг дэлгүүрийн хөргөлтийн агрегат нийлүүлэх” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   хөргөлтийн инженер  Батбаатараас лавлаж болно.  Утас: 89886181 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 89881938  
    И-мэйл esunerdene.m@nomin.net  
  • Захиалагч Номин Тав Трейд ХХК
    Дугаар TN00878
    Нийтэлсэн огноо 2019-01-07 03:34:17
    Эцсийн хугацаа 2019-01-14 02:00:00
    Тендерийн ангилал Бараа-тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Хөргөлтийн сэлбэг
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    1. Ханын хөргүүр 10 ширхэг, Хөлдөөгч 5 ширхэгийг тус тусад нь нэг  нэг хөргөлтийн агергатад холбох. 
    2. Ханын хөргүүр холбох нэг агергат 4PES-15.2-40P (bitzer) энэ төхөөрөмжтэй ижил түвшиний өөр бренд байж болно.
    3 Хөлдөөгч холбох нэг агергат 4CES-9.2-40S  (bitzer) энэ төхөөрөмжтэй ижил түвшиний өөр бренд байж болно.
    4 Хавсралтаар өгсөн ажлын даалгавар зурагийн дагуу нягталж тооцоолол хийх боломжтой. 

    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан хөргөлтийн. агрегатуудыг  богино хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

      

    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.

    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

    1. Хөргөлтийн агрегат 2ш нийлүүлэх
    2. Бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх хугацааг үнийн саналын маягтанд тодорхой зааж өгсөн байна. Нийлүүлэх хугацаа богино байх нь давуу тал болно.
    3. Ханын хөргүүр 10 ширхэг, Хөлдөөгч 5 ширхэгийг тус тусад нь нэг  нэг хөргөлтийн агрегатад холбох. 
    4. Ханын хөргүүр холбох нэг агрегат 4PES-15.2-40P (bitzer) энэ төхөөрөмжтэй ижил түвшиний өөр бренд байж болно.
    5. Хөлдөөгч холбох нэг агрегат 4CES-9.2-40S  (bitzer) энэ төхөөрөмжтэй ижил түвшиний өөр бренд байж болно.
    6. Хавсралтаар өгсөн ажлын даалгавар зурагийн дагуу нягталж тооцоолол хийх боломжтой. 

     

    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Тэрэг, сагс захиалга-2019
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд ХХК TN00902 2019-02-21 01:05:15 2019-03-06 04:00:00
    Төлөв: Хаасан
    ҮБС Сав баглаа боодол 2018
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд ХХК TN00836 2018-11-16 10:25:48 2018-11-29 04:00:00
    Төлөв: Хаасан
    УБ хотын салбаруудад өндөр чадлын тог баригч тавиулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN00481 2017-11-27 04:22:23 2017-11-30 02:00:00
    Төлөв: Хаасан