Дорнод агуулах худалдааны төвийн гадна фасад будах ажил

Баримт бичиг хүлээн авч байна
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

     “Номин Холдинг” ХХК нь  Дорнод агуулах худалдааны төвийн гадна фасад будах ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.


    Тендерийн материалыг  2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер  Эрдэнэжаргалаас лавлаж болно.  Утас: 99039769
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 99042898  
    И-мэйл esunerdene.m@nomin.net   
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN00615
    Нийтэлсэн огноо 2018-04-12 00:47:40
    Эцсийн хугацаа 2018-04-25 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил, ажил-ҮС харьцуулалттай худалдан авалт
    Дэд ангилал Фасад
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Өөрийн шат вандантай байх. Ажил гүйцэтгэх хугацаа хуанлийн 18 хоног. Гадна хана нь угсармал керамзитан бетон хана

    Тусгай шаардлагууд Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлнэ.
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ
      Тендерийн шаардлага: 
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    5.  Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 18хоног байна.
    6. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    7. Салбарын үйл ажиллагаанд саад болохгүйгээр ажил гүйцэтгэх
    8. Өөрийн шат вандантай байх.
    9. Гадна хана нь угсармал керамзитан бетон хана болохыг анхаарах
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    УБИ-Шинэ супермаркет,стандарт дэлгүүрийн гадна фасад,гудамжны гэрэл солих ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00609 2018-04-03 07:52:30 2018-04-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ-н Лабораторын барилгын гадна хана дулаалах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00601 2018-04-04 07:16:46 2018-04-17 04:00:00
    Төлөв: Хаасан
    Нид-н 2 ба 4-р давхарын 00 өрөөний гэрэлтүүлэг цахилгааны ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00599 2018-04-02 11:19:40 2018-04-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ-супермаркетын хөргөгч, хөргөлтийн систем угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00598 2018-04-02 03:46:34 2018-04-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    10-р хороолол Номин Супермаркетийн арын хэсгийн засварын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00586 2018-03-28 09:50:33 2018-04-11 06:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ-ийн Ундрах Агрогийн хар цаасан дээврийн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00577 2018-03-20 06:40:16 2018-04-03 06:00:00
    Төлөв: Хаасан