УБИ-н 1,2,3-р давхрын заслын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь  TN00596 УБИ-н 1,2,3-р давхрын заслын ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2018 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер  Эрдэнэжаргалаас лавлаж болно.  Утас: 99039769
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 99042898  
    И-мэйл esunerdene.m@nomin.net  
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN00596
    Нийтэлсэн огноо 2018-04-02 03:38:05
    Эцсийн хугацаа 2018-04-16 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Дотор засал
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй
    Тусгай шаардлагууд

    Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

      Тендерийн шаардлага:

    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    3. Сүүлийн 1 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 25 хоног байна.
    2. Шөнийн цагаар засварын ажил хийгдэнэ.
    3. Офисийн өрөөний тавилга, ширээнүүдийг шороо тоос болохоос хамгаалж бүтээлэгээр бүтээнэ.
    4. Засвар хийх явцад инженерийн шугам сүлжээ гэмтээвэл өөрсдийн хөрөнгөөр засварлана.
    5.  Дотоодоос паркетан шал, эмульс,эмульсний лакийг нийлүүлэх тул эдгээр материалыг үнийн саналаас хасаж тооцно уу.
    6. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    7. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    8. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    9. Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. 
  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    Плаза, каллеопийн мембран дээврийн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00735 2018-07-02 02:21:37 2018-07-02 04:00:00
    Төлөв: Хаасан
    Зүүн-4 зам төслийн тэжээлийн кабель татах самбар тоноглох ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00727 2018-06-28 09:29:01 2018-06-28 10:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ Пероны агуулахын хаалганы засварын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00726 2018-06-26 06:25:53 2018-07-02 04:00:00
    Төлөв: Хаасан
    НИД Шоколапница кафены террас хийх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00725 2018-06-26 06:26:42 2018-06-28 04:00:00
    Төлөв: Хаасан
    Өмнөговь салбарын агааржуулалт эйркондейшн угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00724 2018-06-25 06:28:20 2018-07-04 04:40:00
    Төлөв: Хаасан
    Зүүн 4 зам хөргөлтийн систем угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00720 2018-06-20 03:23:21 2018-06-22 04:00:00
    Төлөв: Хаасан