УБИ-Супермаркетын дотоод заслын ажил /хана,тааз/

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “УБИ-Супермаркетын дотоод заслын ажил /хана,тааз/” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2018 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн  14:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  
    Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер Эрдэнэжаргалаас  лавлаж болно. Утас: 99039769
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 99042898
     И-мэйл esunerdene.m@nomin.net  
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN00568
    Нийтэлсэн огноо 2018-03-13 09:36:23
    Эцсийн хугацаа 2018-03-28 06:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Дотор засал
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Тэлэгчтэй шруп,Тосон будаг,Хар замаск,Ханын плита,цагаан эмульс,төмрийн шруп,модны шруп,эмульсний лак,төмөр Гибсэн ханын с төмөр (бэхэлгээ 50х50,төмөр бэхэлгээ 75х50 ,төмөр бэхэлгээ 100х50), ус чийгэнд тэсвэртэй гибсэн хавтан 12,5 мм,ердийн гибсэн хавтан,Кнауф чигжээс,модны лак,плитаны цавуу -эдгээр материалыг дотоодоос нийлүүлэх тул материалын зардлаас хасаж тооцно уу

    Тусгай шаардлагууд
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

      Тендерийн шаардлага: 

    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    5. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн  25 хоног байна.
    6. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    7. Салбарын үйл ажиллагаанд саад болохгүйгээр ажил гүйцэтгэх
    8. Заслын ажилд хэрэглэгдэх  Тэлэгчтэй шруп,Тосон будаг, Хар замаск, Ханын плита, цагаан эмульс, төмрийн шруп,модны шруп,эмульсний лак,төмөр Гипсэн ханын с төмөр (бэхэлгээ 50х50,төмөр бэхэлгээ 75х50 ,төмөр бэхэлгээ 100х50), ус чийгэнд тэсвэртэй гипсэн хавтан 12,5 мм, ердийн гипсэн хавтан, Кнауф чигжээс,модны лак,плитаны цавуу - эдгээр материалыг дотоодоос нийлүүлэх тул үнийн саналд материалын зардлаас хасаж тооцно уу.

    Дэлгэрэнгүйг  хүснэгтээс үзнэ үү  

    Үнийн саналд орохгүй Материалын жагсаалт
    д/дматериалын нэрх/нтоо хэмжээ
    1тэлэгчтэй шруп  /50ш/уут2
    2тосон будагкг2
    3хар замасккг100
    4ханын плитам231.8
    5цагаан эмульс /орос/кг720
    6шруп төмрийнхайрц2
    7шруп модныхайрц2
    8эмульсны лаккг72
    9бэхэлгээ төмөр 50х50м285
    10бэхэлгээ төмөр 75х50м204
    11бэхэлгээ төмөр 50х50м99
    12бэхэлгээ төмөр 100х50м360
    13ус чийгэнд тэсвэртэй хавтан 12.5ммм2211.68
    14ердийн хавтан 9.5ммм278.4
    15кнауф чигжээскг100
    16модны лаккг12
    17плитаны цавуукг250

     11.Угсардаг шат вандантай байх шаардлагатай

  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    Дархан салбарын 2-р давхарын халаалтын шинэчлэлтийн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00793 2018-09-17 04:23:00 2018-10-01 04:00:00
    Төлөв: Нээлттэй
    Эрдэнэт Номин агуулах, супермаркетийн гадна фасадны засварын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00785 2018-09-10 07:23:41 2018-09-24 04:00:00
    Төлөв: Нээлттэй
    32 тойргийн Номин моторс салбарын өргөтгөлийн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00782 2018-08-31 05:10:11 2018-09-12 04:00:00
    Төлөв: Хаасан
    10-р хороололын хөргөлтийн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00765 2018-08-07 01:35:30 2018-08-22 10:00:00
    Төлөв: Хаасан