Дорнод дээврийн хэсэгчилсэн засварын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “Дорнод дээврийн хэсэгчилсэн засварын ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн материалыг  2018 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн  14:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  
    Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер Эрдэнэжаргалаас  лавлаж болно. Утас: 99039769Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 99042898   И-мэйл esunerdene.m@nomin.net  
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN00566
    Нийтэлсэн огноо 2018-03-13 03:06:28
    Эцсийн хугацаа 2018-03-27 06:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Дээврийн засал
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Дээвэрт хэрэглдэх чулуутай болон чулуугүй хар цаасыг Номин Стандарт дэлгүүрээс нийлүүлэх тул материалын зардлаас хар цаасыг хасаж тооцно уу

    Тусгай шаардлагууд
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mn цахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

      Тендерийн шаардлага: 

    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    5. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн  28 хоног байна.
    6. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    7. Салбарын үйл ажиллагаанд саад болохгүйгээр ажил гүйцэтгэх
    8. Дээвэрт хэрэглэгдэх чулуутай болон чулуугүй хар цаасыг Номин Стандарт дэлгүүрээс нийлүүлэх тул материалын зардлаас хар цаасыг хасаж тооцно уу
    9. Өөрийн баллон-10 ш, хошуу -2 ш байх шаардлагатай
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Улаанбаатар импекс, Савалгааны цехийн Дотор их засвар болон гадна фасад, тамборын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00811 2018-10-18 05:50:54 2018-10-18 06:30:00
    Төлөв: Хаасан
    32 салбарын Номин Моторс дэлгүүр, Гадна фасад болон дотор заслын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00809 2018-10-16 00:30:01 2018-10-18 04:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ-н Оффисын халаалтын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00807 2018-10-16 04:16:46 2018-10-30 04:00:00
    Төлөв: Нээлттэй
    Дорнод салбарын худалдааны заалны халаалтын шинэчлэлтийн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00806 2018-10-10 09:10:41 2018-10-24 04:00:00
    Төлөв: Нээлттэй