УИД хүн зөөврийн лифтний ханын чулууны заслын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “УИД хүн зөөврийн лифтний ханын чулууны заслын  ажилажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Бүрдүүлэх бичиг баримтууд:
    • Үнийн санал - Маягтын дагуу /цахимаар илгээх/
    • Ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон албан бичиг
    • Байгууллагын Итгэмжлэл
    • Компаний гэрчилгээний хуулбар
    • НӨАТ гэрчилгээний хуулбар
    • Татварын албаны тодорхойлолт /2018 он/
    • Нийгмийн даатгалын албаны тодорхойлолт /2018 он/
    • ШШГЕГ ын лавлагаа /2018 он/
    • Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар
    • Компаний танилцуулга
    • Ажил , Үйлчилгээ гүйцэтгэсэн, Бараа материал нийлүүлсэн гэрээний хуулбарууд, гэрээ дүгнэсэн актын хуулбарууд
    • Ажил үйлчилгээ гүйцэтгэх бол мэргэжлийн ажилчидын талаарх мэдээлэл
    • Сүүлийн жилийн санхүүгийн тайлан, аудитын тайлан /2017он/
    • Сүүлийн 6 сарын банкны дансны идэвхтэй хуулга
    • Хөдөлмөр хамгаалал хариуцсан инженерийн мэдээлэл 
    Тендерийн материалыг  2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  14:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер Мөнх-Эрдэнээс  лавлаж болно. Утас: 99191252
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежер М.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 99042898
    И-мэйл esunerdene.m@nomin.net  
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN00545
    Нийтэлсэн огноо 2018-02-12 09:28:40
    Эцсийн хугацаа 2018-02-20 08:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил, ажил-ҮС харьцуулалттай худалдан авалт
    Дэд ангилал Дотор засал
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "4" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Хүн зөөврийн цахилгаан шатны амалгааны чулуу болон ханын ажлыг батлагдсан БА ажлын зургын дагуу хийж гүйцэтгэнэ.
    Чулуу наах тэгшилгээний рамыг 2х2 квадрат металл төмрөөр хийнэ. 
    Дэлгүүрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй ажиллана.
    Засварын ажлыг гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
    Дэлгүүрийн үйл ажиллагаатай уялдаж 1 давхрыг хааж ажлыг бүрэн дуусгаад дараагийн давхарт шилжиж ажиллана.
    Дуу чимээ ихтэй, хурц үнэр гарах, их хэмжээний шороо тоос гарах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэнэ.  
    Ажил дууссаны дараа хог хаягдлыг бүрэн зайлуулж ачуулах.

    Тусгай шаардлагууд
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг procurement.nomin.mn цахим системд өөрийн эрхээр нэвтрэн илгээсэн байна. Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн боловч тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан татвар, шүүх, нийгмийн даатгалын тодорхойлолт, санхүүгийн тайлан, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээний хуулбарыг заавал шинэчилэн өгнө
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    УБИ агуулах худалдааны дотор галын усны шугам солих, шинэчлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00784 2018-09-12 07:18:13 2018-10-01 04:00:00
    Төлөв: Хаасан
    10-р хороололын дэлгүүрийн гадна зам талбайн асфальт тэмдэглэгээ засварын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00771 2018-08-20 05:52:46 2018-09-10 06:00:00
    Төлөв: Хаасан
    Жуков супер маркетын гадна тамбурын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00707 2018-06-18 07:49:55 2018-07-02 04:00:00
    Төлөв: Хаасан
    УИД-ын 6-р давхар Хүүхдийн номын тасаг
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00700 2018-06-13 04:28:22 2018-06-27 04:00:00
    Төлөв: Хаасан