БҮС-ийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа 2018

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь БҮС-ийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа 2018зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Номин Холдинг” ХХК-ийн Номин их дэлгүүр, Номин супермаркет, Номин хайпермаркет, Номин Агуулахын салбарт хамаарах бөгөөд хэрэглэгчдийг манай компанийг сонгон үйлчлүүлж буй шалтгаан, хандалтыг судалж уг судалгаан дээр үндэслэн үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах дүгнэлт, зөвлөмж боловсруулах зорилготой болно. Судалгаа 21 хоногийн дотор гүйцэтгэнэ.

    Мэдүүлгээ ирүүлж оролцогч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
    • Үнийн санал /nomin.mnсайтаар хандаж үнийн саналыг цахимаар ирүүлэх/
    • Техникийн санал /ажлын даалгаврын дагуу/
    • Байгууллагын итгэмжлэл
    • Байгууллагын танилцуулга
    • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • НӨАТ гэрчилгээний хуулбар
    • Тус ажлыг хийж гүйцэтгэх зөвлөх багийн мэргэжилтнүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл
    • Сүүлийн 2жилд /2015, 2016 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
    •  Сонирхогчхуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн/ 2017 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
    • Сүүлийн 6 сарын дансны идэвхтэй хуулга
    • Татварын алба, Нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудын холбогдох тодорхойлолтуудыг ирүүлнэ.
      Тендерийн материалыг  2017 оны 02 дүгаар сарын 19-ний өдрийн  14:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн саналыг цахимаар ирүүлнэ үү. Цахимаар үнийн санал ирүүлээгүй оролцогчийг тендерт оролцогчоор бүртгэх боломжгүй болно  

    Дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаварыг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежер М.Есөн-Эрдэнэ  Утас 99042898 и-мэйл esunerdene.m@nomin.net  -с  лавлаж болно.

  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN00519
    Нийтэлсэн огноо 2018-02-12 09:29:11
    Эцсийн хугацаа 2018-02-19 06:00:00
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ
    Дэд ангилал төсөл сургалт
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "5" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Чанарын удирдлагын стандартын дагуу “Номин Холдинг” ХХК-ийн Номин их дэлгүүр, Номин супермаркет, Номин хайпермаркет, Номин агуулахын худалдааны салбараар үйлчлүүлж буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг судалж уг судалгаан дээр үндэслэн үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах санал зөвлөмж боловсруулах.

    Тусгай шаардлагууд

    1. Үнийн саналыг www.procurement.nomin.mn цахим системд өөрийн эрхээр нэвтрэн илгээсэн байна. Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.
    2. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    БҮС хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа 2018
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN00550 2018-02-21 09:56:38 2018-02-21 12:00:00
    Төлөв: Хаасан