Цахилгааны борлуулалтын програм хангамж худалдан авах

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь Цахилгааны борлуулалтын програм хангамж худалдан авахажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Мэдүүлгээ ирүүлж оролцогч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
    • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • НӨАТ гэрчилгээний хуулбар
    • Тус ажлыг хийж гүйцэтгэх инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, CV
    • Сүүлийн 3 жилд /2014, 2015, 2016 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл 
    • Сонирхогч хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 3 жилийн/ 2014, 2015, 2016 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
    • Татварын алба, Нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудын холбогдох тодорхойлолтуудыг ирүүлнэ.
    Тендерийн материалыг  2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн  14:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  
    Дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаварыг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежер М.Есөн-Эрдэнэ  Утас 99042898 и-мэйл esunerdene.m@nomin.net  -с  лавлаж болно.
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN00494
    Нийтэлсэн огноо 2018-01-03 06:24:35
    Эцсийн хугацаа 2018-01-22 06:00:00
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ, үйлчилгээ-тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Програм хангамж
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "10.0%"
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Ухаалаг эрчим хүч ХХК-д цахилгааны борлуулалтын бэлэн (боловсруулагдаж дууссан, бусад адил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад хэрэглэгдэж байгаа) програм хангамж худалдан авах тендер

    Тусгай шаардлагууд
    1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    2. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусд нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлнэ.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ
    6. Ажлын даалгаварыг хавсралт файлаас үзнэ үү.
    7. Програм хангамжид тавьж буй ерөнхий шаардлага
      1. Монгол хэл дээр, UNICODE ашиглана;
      2. Мэдээллийг нэг оруулж, олон дахин ашигладаг байх;
      3. Бүх бүртгэлээс төрөл бүрийн хайлт хийж, үр дүнг гаргах;
      4. Заавал оруулах мэдээлэлд улаанаар тусгай тэмдэглэгээ хийж өгөх;
      5. Програмаас болон интернэт хувилбараас эрх бүхий хэрэглэгч бүх төрлийн мэдээллийг EXCEL програм руу хадгалдаг байх;
      6. Мэдээллийг өөрчлөх, засварлах, нэмэлт мэдээлэл оруулахад хялбар байх;
      7. Програмын ажил дууссаны дараа цаашид өргөжүүлэх, өөрчлөх бололцоог хангах үүднээс захиалагчид эх кодыг хүлээлгэн өгөх;
      8. Техникийн даалгаварт байгаа шаардлагын дагуу хийгдсэн програмд тодорхой хугацааны баталгаа өгөх;
      9. Баталгаат хугацаанд програмд хийх бага хэмжээний засвар, үйлчилгээг үнэ төлбөргүй хийх;
      10. Програм хангамжийн өөрчлөлт орсон болон шинээр хийгдэх хэсгүүдэд гарын авлага болон заавар дагалдуулах, сургалт зохион байгуулах;
      11. Цаашид програм хангамжид бага хэмжээний өөрчлөлтүүдийг оруулах боломжтой байх;
  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    C21 үл хөдлөх хөрөнгө зуучлалын цогц програм хангамж
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN00511 2018-01-03 06:22:25 2018-01-22 06:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ-ийн гадна зам талбайн зураг гаргах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00463 2017-11-08 01:53:56 2017-11-08 06:00:00
    Төлөв: Хаасан